etoim.mn
photos/00a8fdc4b9492f1d3f0d086e2efffa3f.jpeg

Португалийн алдарт хөлбөмбөгчин дэлхийн од Криштиан Роналду  байсхийгээд л олон охид, бүсгүйчүүдтэй нэр холбогддогоороо ихээхэн  “алдартай” билээ. Дэлхийн хамгийн сайхан бүсгүйчүүдтэй нэр холбогдож явсан цуутай тамирчин өдгөө эхнэр хүүхдийн хамт сайхан амьдарч байгаа билээ.

Гэвч сүүлийн үед түүний талаарх таагүй мэдээлэл ихээр гарах болсон. Учир нь Криштиану Роналду 2009 оны есдүгээр сарын 28-нд Кэтрин Майорга хэмээх бүсгүйг хүчиндсэн гэх хэрэгт буруутгажээ.

Кэтрин Майорга гэх бүсгүйг  Лас Вегас хотод хүчиндсэн гэх мэдээллийг хөлбөмбөгчин залуу няцааж, асуудлыг нэг мөр мухарлах үүднээс хувийн мөрдөгч хөлсөлж байжээ. Тухайн мөрдөгч нь Майоргагийн алхам бүрийг хянаж, хувийн амьдралд нь өрнөж буй үйл явдлыг тангах үүрэгтэй байж. Харин  Майоргагийн ярьснаар уг үйл явдлын дараа хөлбөмбөгчин 375 мянган доллар өгсөн тул  хэрэг явдлыг урт хугацааны турш нууцалж ирсэн гэж хэвлэлийнхэнд хэлсэн байна.

Хэдийгээр тухайн мэдээллийг нууцалж байсан боловч сэтгүүлчид уйгагүй эрэн сурвалжилсны дүнд Майорга хэмээх бүсгүйн зургийг олохын зэрэгцээ түүнийг Роналдутай хамт бааранд наргиж байх үеийн фотог хүртэл олсон байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх