etoim.mn
photos/архи_b.jpg

Иранд хууль бусаар бохир орчинд найруулсан согтууруулах ундааг хэрэглэсэн 42 хүн харамсалтайгаар амиа алдсан талаар "ВВС" агентлаг мэдээллээ. 

Уг мэдээллийг Ираны Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ираж Харирчи баталж, иргэдэд яаралтай сэрэмжлүүлэг хүргүүлжээ. 

Бохирдсон согтууруулах ундаа хэрэглэсэн иргэд амиа алдахаас гадна 15 хүн СОХОРЧ, 170 хүн БӨӨРНИЙ ДУТАГДАЛ-д орсон гэнэ. Гурван долоо хоногийн хугацаанд 460 гаруй хүн уг бохирдсон согтууруулах ундааг хэрэглэж, эмнэлэгт хүргэгджээ. Эмнэлэгт хүргэдээд буй иргэдийн дунд 19 настай хүү байгаа гэнэ.

Ираны цагдаагийнхан хууль бусаар гар дээрээс согтууруулах ундаа хэрэглэсэн, ариун цэврийн шаардлага хангаагүй газар архи, согтууруулах ундаа үйлдвэрлэсэн бүлэг этгээдийг эрэн сурвалжиж эхэлжээ.

Ираны Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх агентлаг "Жил бүр 730 сая ам.долларын 80 сая литр согтууруулах ундаа хууль бус аргаар орж ирдэг" гэж мэдэгдэв. 

Иран улсад 1979 онд хувьсгал гарч, архи, согтууруулах ундаа хэрэглэхийг хуулиараа хориглосон юм. Сүүлийн жилүүдэд эрх баригчдын хяналт суларч, архи согтууруулах ундаа хэрэглэх иргэдийг тоо эрс нэмэгджээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх