Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/indonesia-tsunami-1-sh-mem-181001_hpMain_16x9_992.jpg

Өнгөрсөн баасан гаригт 7.5 магнитутын хүчтэй газар хөдлөлт Индонезийн Сулавеси арал дээр орших Палу хотод болж улмаар цунами үүсч, ихээхэн хэмжээний хохирол учраад байгаа билээ. Тэдэнд тусалж байгаа тусламжийн ажилтны хэлснээр газар хөдлөлтөд олон газар нурсны нэг нь христийн сүм байсан. Тухайн сүмний нуранган доороос 34 сурагчийн цогцсыг гаргаж авсан гэжээ.

Тус сүмд 86 сурагч байсан бөгөөд үлдсэн сурагчдыг сураггүй алга болсон хүмүүсийн тоонд оруулсан байгаа гэж албаны хүмүүсийн мэдээлж байна. Мөн газар хөдлөлтөөс болоод эмнэлгүүд нурсан учир гэмтэж бэртсэн хүмүүсийг гадаа эмчлэхээс өөр аргагүй байдалд байгаа юм байна. Одоогоор цэргийн нисдэг тэргээр гэмтэж бэртсэн хүмүүсийг зөөвөрлөж нүүлгэн шилжүүлж байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх