etoim.mn
photos/159317.jpg

АНУ-ын эрдэмтэд лабораторийн нөхцөлд анх удаа “тархинаас тархинд” бодлын дохиог шууд дамжуулах болон хүлээж авах гурван оролцогч бүхий сүлжээ бүтээсэн байна. Энэ тухай тус улсын Массачусетсийн технологийн хүрээлэнгийн мэдээлэлд дурдсаныг “РИА Новости” агентлаг уламжлав.

Энэхүү туршилтыг Сиэтл хотын Вашингтоны их сургуулийн судлаачид явуулжээ. Тус их сургуулийн эрдэмтэн Андреа Стокко мэргэжил нэгтнүүдийнхээ хамтаар "тархины сүлжээ" бүтээхийн тулд тархины идэвхтэй байдлын үзүүлэлтүүдийг бүртгэдэг тархины цахилгаан бичлэгийн мэдрэгч, мөн гавлын ясаар дамжуулан соронзон түлхэц өгдөг аппарат ашигласан байна. Энэ технологийн тусламжтайгаар тархинд шууд дохио өгөх боломжтой аж.

2015 онд эрдэмтэд энэ механизмыг “тархи-тархи” холбоосоор хоёр хүнийг холбоход ашигласан бөгөөд туршилтад оролцогсод 20 асуултад хариулт өгөх тоглоомд оролцжээ. Туршилтын дараагийн шатанд эрдэмтэд ийм “харилцан яриа”-нд бусад хүнийг нэгтгэхээр шийдсэн байна. “BrainNet” гэж нэрлэсэн уг сүлжээгээр лабораторийн өөр өөр өрөөнд байсан туршилтад оролцогчид хамтдаа тетрис тогложээ.

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх