etoim.mn
photos/a774083e54842c31e6e3dc7b752f8914.jpeg

Баянзүрх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол зохион байгуулж, шинэ санал санаачлагуудыг гарган ажиллаж байгаа билээ.

Тухайлбал дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн дарга Б.Сүхбат дүүргийн эцэг эхчүүдийн дунд зохион байгуулагдсан ‘’Хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн оролцоо’’ сэдэвт зөвлөгөөнд оролцож ‘’Өсвөр үеийн хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх’’ нь сэдвээр илтгэл тавьсан байна.

Тус зөвөлгөөнд дүүргийн 300 орчим эцэг, эхийн төлөөлөл оролцсон бөгөөд тэрээр эцэг эхчүүдэд хандан замын хөдөлгөөний дүрмийг хүүхэд багачууддаа зааж, зөвлөж, замын хөдөлгөөнд дүрмийн дагуу үлгэрлэн оролцож, хүүхдийн оролцоог дэмжиж зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийг уриалсан юм  хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх