etoim.mn
photos/5bada7c32a334.png

Ховд аймгийн Хар-Ус нуур орчмын Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа, "Алтайн хос ирвэс" нөхөрлөл хамтран нуурын эрэг хүртэлх авто зам дагуу хог хаягдал,  Шувуу ажиглах цамхагийн ойр орчмын хог хаягдал, ундаа усны хуванцар сав, лаазыг түүж  дөрвөөс таван машин архины шил, бусад хуурай хог хаягдлыг хогийн цэгт төвлөрүүлжээ.

Мөн дээрх байгууллагууд хамтран "Хандлагаа өөрчилье" уриа дэвшүүлж “Байгаль хогийн цэг биш” аяныг есдүгээр сарын 27-нд зохион байгуулснаар алба хаагчдын хамтын хүчээр хог хаягдал цэвэрлэж, байгаль дэлхийгээ аргадах, байгаль хамгаалах үйлсэд иргэдийг татан оролцуулах, хойч үедээ зөв үлгэр дуурайлал үзүүлэх ажлыг зохион байгуулсан байна. 

Хар-Ус нуур нь  их нууруудын хотгор дахь цэнгэг уст нуур бөгөөд  нуур нь Монголд мянгаас дээш хавтгай километр талбайтай дөрвөн нуурын нэг юм.

Эргэн тойрондоо  Алтайн нуруугаар хүрээлэгддэг төдийгүй нуурын сав газрын гол мөрний усыг хүн ам, үйлдвэрийн усан хангамж, хөдөө аж ахуй, газар тариалан, хүнсний ногооны усалгаанд хэрэглэснээс үүдэн нуурын усны балансын орлогын хэсэг жилд дунджаар 0.12 км³-р багассан гэж судлаачид тооцсон байна. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх