Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/munguntuul-810x500.jpg

Дэлхийн 43 дахь удаагийн шатрын олимпиад Гүржийн нийслэл Батуми хотын “Black Sea Arena” цэнгэлдэх хүрээлэнд болж байна. Энэ сарын 23-ны өдөр эхэлсэн олимпиадад нээлттэй буюу эрэгтэйчүүдийн ангилалд 185, эмэгтэйчүүдийн ангилалд 150 орны нийт 1700 орчим шатарчин оролцож байна.

Чансааны 47 дугаарт эрэмбэлэгдсэн Монгол Улсын эрэгтэй багийн бүрэлдэхүүнд их мастер Ц.Батчулуун, олон улсын мастер Г.Мөнхгал, Н.Баттулга, С.Билгүүн, ФИДЕ мастер У.Насанжаргал нар багтсан. Багийн дасгалжуулагчаар их мастер Б.Хатанбаатар ажиллаж байна.

17 дугаарт эрэмбэлэгдсэн эмэгтэй багт их мастер Б.Мөнгөнтуул, Д.Номин-Эрдэнэ, Т.Батчимэг, олон улсын мастер Д.Янжиндулам, ФИДЕ мастер Т.Мөнхзул нар багтсан. Дасгалжуулагчаар ФИДЕ мастер С.Ган-Од, “Мончесс” клубийн дасгалжуулагч Ц.Батсайхан нар ажиллаж байна.

43 дахь удаагийн шатрын олимпиадад оролцож байгаа Монгол Улсын багийн ахлагчаар шатрын холбооны гүйцэтгэх захирал Ц.Цогбаяр ажиллаж байгаа бол УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан баг тамирчдаа дэмжихээр Батумид очжээ.

ЭРЭГТЭЙ БАГ ЭТИОП, МАЛАВИГИЙН ШАТАРЧДЫГ ХОЖООД БАЙНА

Шатарчид нийт 9 өрөг тоглох бөгөөд өчигдөр дөрөв дэх өргийн тоглолт болж, урьдчилсан дүн гараад байна.

Эрэгтэй баг 2 хожил, 1 тэнцээ, 1 хожигдолтойгоор 54 дүгээрт байрт бичигдлээ. Өнөөдөр тав дахь өргийн тоглолтоо Гүржийн 2-р багтай тоглоно. Тэмцээнийг зохион байгуулах давуу эрхийн дагуу гүржүүд эрэгтэй, эмэгтэй ангилал тус бүрт гурван баг оролцуулж байгаа.

ДҮН:

  • 1-р өрөг: Этиоп (136) – Монгол 0:4
  • 2-р өрөг: Монгол – Куба (33) 2:2
  • 3-р өрөг: Гүрж-1 (14) – Монгол 3:1
  • 4-р өрөг: Монгол – Малави (119) – 4:0
  • 5-р өрөг: Монгол – Гүрж-2 (42) – Өнөөдрийн тоглолт Улаанбаатарын цагаар 19.00-с эхэлнэ.

ЭМЭГТЭЙ БАГ ДӨРВӨН ХОЖИЛТОЙГООР ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ЭХНИЙ ЭГНЭЭНД БИЧИГДЭЖ БАЙНА

Эмэгтэй баг өчигдөр Ираны багийг 3.5:0.5-аар хожиж, дөрвөн хожилтой тэргүүлсэн хэвээр байна. Одоогоор БНХАУ, АНУ, Укриан, Монгол, Армен, Гүржийн 1-р баг дөрвөн хожлын найман оноотой тэргүүлж байгаа бол Энэтхэг, Австрали, Гүржийн 2-р баг, Турк, Аргентины баг гурван хожил, нэг хожигдолтойгоор 7-11-р байрт бичигдэж байна.

ДҮН:

  • 1-р өрөг: Шри-Ланк (91) – Монгол 0:4
  • 2-р өрөг:  Босни-Герцеговина (63) – Монгол 1:3
  • 3-р өрөг: Монгол – Беларус (36) – 2.5:2.5
  • 4-р өрөг Иран (28) – Монгол – 0.5:3.5
  • 5-р өрөг АНУ (10) – Монгол  (Өнөөдрийн тоглолт Улаанбаатарын цагаар 19.00-с эхэлнэ)

Гүржийн Батуми хотын Хар далайн эрэг дээр болж буй дэлхийн 43 дахь удаагийн шатрын олимпиадын мэдээллийг эргэн хүргэнэ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх