etoim.mn
photos/a4f735f42ce36d031d0680fb49f39c8a.jpeg

Баянзүрх дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэс, Хүүхэд зорчиж байна ТББ хамтран "Хүүхдийн зам тээврийн ослыг тэглэе" уриатай Алтан намар вакуумжуулсан сургалтыг хүүхэд багачууд болон эцэг эхийн төлөөлөлд хийлээ.

Тухайлбал хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, хүүхдийг автомашинд зөв тээвэрлэх, зориулалтын суудлын ач холбогдол мөн шинэ замын хөдөлгөөний дүрмийн талаарх сургалтыг орсон байна. 

Сургалтад Баянзүрх дүүргийн 191, Сүхбаатар дүүргийн 75, Баянгол дүүргийн 141 дүгээр цэцэрлэгийн ахлах бүлгийн нийт 410 хүүхэд, 380 орчим эцэг эхийн төлөөлөл оролцлоо. Сургалтын үеэр Хүүхэд зорчиж байна автомашины наалт болон Аюулгүй цэг автомашины наалтыг эцэг эхчүүдэд тарааж зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийг уриаллаа.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх