etoim.mn
photos/-27092018-1538025051-1664824112-Screen_Shot_2018-09-27_at_13.13.08_copy.png

Олон Улсын Сагсан Бөмбөгийн Холбоо (FIBA) болон АНУ-ын Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбоо (NBA)-оос хамтран Дэлхийн сагсан бөмбөгийн дээд хэмжээний чуулга уулзалтыг анх удаа зохион байгуулна.

Тус чуулга уулзалт ирэх сарын 3,4-ний өдрүүдэд БНХАУ-ын Сиян хотноо болно. Нийт 80 орны 500 гаруй сагсан бөмбөгийн зүтгэлтнүүд, удирдагчид оролцох юм.

“Сагсан бөмбөгийн ирээдүйг хамтдаа бүтээцгээе” уриан дор хоёр өдөр үргэлжлэх энэ хуралд ОХУ-ын СБХ-ны Ерөнхийлөгч Андрей Кириленко зэрэг олон орны холбоодын ерөнхийлөгч нар ч оролцох юм байна. Мөн олон улсын түнш брэндийн захирал удирдлагууд нэг дор цуглан, оногдсон сэдвийн дагуу илтгэл тавих ажээ.

Энэхүү дээд хэмжээний хуралд Монголын 3х3 Сагсан бөмбөгийн холбооны Ерөнхийлөгч, М-Си-Эс Кока-Кола ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Мягмаржав албан ёсоор уригдан “Сагсан бөмбөгийн ирээдүй” сэдвийн хүрээнд хэлэлцүүлгийн панелистаар оролцоно.

Монгол Улс сагсан бөмбөгийн спортоор олон улсын түвшинд өндөр хэмжээнд үнэлэгдэх болсон нь Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо болон ОУСБХ-ны нягт хамтын ажиллагаа, Монголын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багуудын амжилтын үр дүн юм. Манай улсын сагсан бөмбөгийн хөгжлийн туршлагаас хуваалцан, панелистаар оролцох хүсэлт тавьсан нь олон улсад монголын сагсан бөмбөгийн хөгжлийг хүлээн зөвшөөрснийг баталлаа.

Мөн FIBA 3x3 U23 насны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх сарын 03-07-нд тус хотноо болно. Манай улсын U23 хүртэлх насны эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд энэ тэмцээнд анх удаа оролцох юм.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх