Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/123063610.jpg

ОХУ-д нэгэн сонирхолтой судалгааг хийжээ. Тэрхүү судалгаа нь тухайн улсын иргэдийн хэрэглэдэг кетчупнуудын чанарыг тодорхойлоох бөгөөд энэхүү судалгааг бүх Оросын хэрэглэгчдийн «Росконтроль»  нийгэмлэг хариуцан явуулсан байна. Ингэхдээ иргэдэд илүү итгэл үнэмшил төрүүлэх үүднээс бүх Оросын хүнсний шинжлэх ухааны төвийн мэргэжилтнүүдийг хамруулжээ.

Тус судалгаанд ОХУ-д хамгийн өргөн хэрэглэгддэг 7 төрлийн брендийн кетчупыг сонгож авсан байна. Үүнд: Mr. Ricco, Heinz, «Слобода», «То, что надо», «Семейные секреты», «Каждый день» болон Fine Life гэсэн нэр бүхий брендүүдэд нарийвчилсан судалгаа хийжээ.

Судалгаанд оруулсан дээрх бүтээгдэхүүнүүдийн  сүүлийн 4 төрлийн брендэд төмсний гурил буюу крахмал илэрсэн ч үйлдвэрлэгчид техникийн дүрэм журмын дагуу энэ тухай савлагаан дээрээ тодорхой  тэмдэглэсэн байсан учраас асуудал үүсээгүй байна.

Мөн үдсэн бүтээгдэхүүнүүдээс дэлхийн улс орнуудад түгээмэл хэрэглэгддэг Heinz  болон Mr. Ricco брендийн кетчупэнд агуулагдах  нитритын хэмжээ  зохих хэмжээнээс  илүү байсан ч энэ нь хүний  эрүүл мэндэд ямар нэг сөрөг нөлөөгүй гэж үзжээ. Хэрэв энэ  төрлийн кетчупыг өдөрт 1 кг-аас илүү хэрэглэсэн тохиолдолд л эрүүл мэндэд нөлөөлж болох юм хэмээн шинжээчид үзжээ.  

Харин судалгаанд оролцсон судлаачид өөрсдийн судалгааг хийж дуусаад зөвхөн ОХУ гэлтгүй хүн бүр хэрэв кетчуп хэрэглэхийг хүсвэл хэрэглээ талаасаа мөн эрүүл мэндээ бодон "Словода" болон "Fine Life" гэсэн хоёр брэндийг худалдан авахыг зөвлөж байгаагаа мэдэгджээ.

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[202.9.43.166, 107.167.109.167]

2018-09-27 18:10:57

Eruul baiya gevel ketchupnees hol yavagtun.