Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/42593391_898575270532709_3382595686892568576_n.jpg

Лаосын зүүн хойд нутгийн Шиэнохоуан мужид энэ оны 11 дүгээр сард зохион байгуулахаар төлөвлөгдсөн спортын том тэмцээн авлигын хэргийн улмаас ирэх оны 11 дүгээр сар хүртэл хойшлогджээ.

Тус тэмцээн нь Лаосын өнцөг булан бүрээс ирсэн тамирчдыг оролцуулан 2 долоо хоногийн турш үргэлжлэх байжээ. Гэвч тэмцээн зохион байгуулагдах стадионууд засварлуулах болон шинээр бариулах тендерийн ялагч нарыг хууль бусаар шалгаруулсан гэх асуудал үүссэн тул Ерөнхий сайд Тонлоун Сисолит тэмцээнийг хойшлуулах шийдвэр гаргасан байна.

Мөрдөгч нар одоогоор тус мужийн төрийн байгууллагуудын 15 хүнийг авлигын хэрэгт сэжиглэн шалгаж байгаа ажээ. Түүнчлэн дан ганц авлигын хэрэг бус тус улсад саяхан газрын нуралт, үер зэрэг байгалийн гамшиг тохиолдсон нь тэмцээн хойшлох бас нэг шалтгаан болж байна хэмээн албаны хүн мэдээлжээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх