etoim.mn
photos/01_29.jpg

2018 оны зургадугаар сарын 4-нөөс шинэчилсэн кодекс  хэрэгжиж эхэлсэн. ОХУ-ын Агаарын кодексод орсон өөрчлөлтөөр Оросын агаарын тээвэрлэгч компаниуд хар жагсаалтын зорчигчдыг зарлаж, тээвэрлэхээс татгалзах эрхтэй болсон юм.

Үүний хүрээнд ОХУ-ын агаарын тээвэрлэгч "Аэрофлот" компани түүхэндээ анх удаа хар жагсаалтын зорчигчдыг зарлажээ. “Аэрофлот”-ын ерөнхий захирал Виталий Савельеьв  бид одоогоор гурван зорчигчийг хар жагсаалтад оруулсан бөгөөд дахин дөрвөн хүний нэрийг оруулахаар хэлэлцэж байна гэж мэдэгдсэн байна.

“Харамсалтай хэдий ч бид хар жагсаалт гаргах хэрэгтэй болж байна. Энэ жагсаалтад гурван зорчигчийн нэр бичигдлээ. Эдгээр гурван зорчигчдын хоёр нь  Москва-Алматы чиглэлийн нислэгт зөрчил гаргасан иргэд, мөн Москюа-Уфа чиглэлийн онгоцонд бүдүүлэг авир гаргаж, онгоцны нисэх багийг доромжилсон нэг иргэнийг жагсаалтад орууллаа” гэж “Аэрофлот”-ын ерөнхий захирал Виталий Савельеьв хэлсэн байна.

Энэхүү хар жагсаалтад орсон зорчигчид нэг жилийн турш “Аэрофлот”-ын ямар ч нислэгээр нисэх боломжгүй болж байгаа юм.  Харин өөр авиа компанийн онгоцоор нисэх эрх  нь чөлөөтэй гэнэ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх