Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/xw_1456853.jpg

Холливүүдын тулаант киноны алдарт жүжигчин, найруулагч Стивен Сигал Оросын Приморийн хязгаарын амбан захирагч болохыг хүсч байгаагаа мэдэгджээ. Нэгэн сэтгүүлч түүнээс “Та Приморийн хязгаарын амбан захирагч болохыг хүсч байна уу?” гэж асуухад нь түүнд “Боломж олдвол дуртайяа бололгүй яах вэ? Би ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины ашиг сонирхлыг төлөөлөгч. Тэгээд ч Приморийн хязгаар нутаг чинь миний өвөг дээдсийн нутаг. Тиймээс аль болох олон удаа ирж очин, очин бүрдээ илүү ихийг үзэж харахыг хүсдэг. Бас амбан захирагч нь болохыг хүсч байна” гэж хариулжээ.

Тэрээр өмнө нь манай улсад морилохдоо Стивен Сигал өвөг эцгийгээ Оросын Сибирьт амьдардаг монгол угсааны хүн байсан гэж байсан билээ.

Хоёр жилийн өмнө Стивен Сигал ОХУ-ын иргэн болж, хойд хөршийн Гадаад харилцааны төлөөлөгч болж байсан. АНУ-ын удирдлага түүний энэ үйлдэлд илтээр эгдүүцэж, олон жилийн өмнө хэд хэдэн эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлсэн гэх мэдээлэл тарж байсан. Гэвч энэхүү хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь  нэгэнт дуусгавар болсон тул хэрэг нээн шалгахгүй гэж АНУ-ын шүүх албан ёсоор зарлажээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх