Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/трамп33-667x375.jpg

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп өчигдөр НҮБ-ын Ерөнхий ассамблейн 73-р чуулганы ерөнхий шүүмжлэлд, өөрийнхөө хэрэгжүүлж байгаа АНУ-г тэргүүн байранд тавих бодлогоо өмгөөлж, даяаршлыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн байна.

Тэрээр одоогоор дайсагнасан харилцаатай байгаа Ираны талаар өөрийн байр сууриа илэрхийлжээ. Д.Трамп хэлэхдээ: “Ираны эрх баригчид Ойрхи Дорнодод эмх замбараагүй байдал, зөрчил мөргөлдөөн үүсгэсэн” гэж мэдэгдсэн байна. Ерөнхийлөгч Д.Трамп ийнхүү хэлснийхээ дараа “Миний тэргүүлдэг Засгийн газар сүүлийн хоёр жилийн хугацаанд өмнөх аль ч Засгийн газрын хийж, бүтээснээс илүү ихийг хийсэн” гээд өөрийгөө магтжээ.

П.Трампыг үгээ хэлж дуусмагц танхим дахь зочид, төлөөлөгчид инээлдсэн байна. Тэрээр төлөөлөгчдийг ийнхүү инээлдэхэд “Ингэж хүлээж авна гэж төсөөлсөнгүй” гэжээ. Мөн тэрээр бид “Хойд Солонгостой харилцах харилцаагаа бэхжүүлж, БНХАУ-тай худалдаа хийхдээ илүү болгоомжтой, хяналттай ажилласан” гэж мэдэгдсэн байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх