Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/olloo_mn_1537929377_tuvshnbayr.jpg

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Азербайжаны Баку хотноо үргэлжилж байна.  Өнөөдөр хуваарь ёсоор эмэгтэйчүүдийн +78 кг, эрэгтэйчүүдийн +100 кг жингийн барилдаанууд болж, медальтнуудаа шалгаруулна. Манай улсаас +100 кг-д Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр, ОУХМ Ө.Дүүрэнбаяр, эмэгтэйчүүдийн +78 кг-д ОУХМ Б.Мөнхтуяа нар барилдана.  

Н.Түвшинбаяр олимп, дэлхийн аварга Чехийн Лукас Крплакийн толгойлж буй "D" хэсэгт багтсан. Тэрбээр эхний барилдаанаа Кыргызстаны бөх Бекболот Токтогоновтой хийх бөгөөд түүнийг ялбал хоёрдугаар тойрогт Хятадын Шао Тонгтой  хүч үзнэ. Ө.Дүүрэнбаярын хувьд Олимпийн хошой хүрэл, дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт Бразилын Рафаэл Силвагийн толгойлж буй  "B" хэсэгт багтжээ. Тэрбээр эхний тойрогт гоц мөргөж, дараагийн тойрогт Америк-Венесуэлийн бөхчүүдийн ялсантай барилдана. Харин +78 кг-д Б.Мөнхтуяа "B" хэсэгт багтсан бөгөөд эхний тойрогт гоц мөргөжээ. Тэрбээр хоёрдугаар тойрогт Германы жүдоч Каролин Весстэй барилдана.  

Тэмцээний хэсгийн барилдаанууд манай цагаар 14:00 цагт эхлэх бол, шигшээ барилдаанууд 20:00 цагаас явагдана.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх