Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/210-rowhany.jpg

АНУ, Ирантай байгуулсан цөмийн хэлэлцээрээс гарч байгаа болохыг тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп тавдугаар сарын 8-нд мэдэгдэж байсан. Энэ талаар Ираны ерөнхийлөгч Хасан Роухани манай улсын нефтийн экспортод АНУ саад учруулах гэсэн оролдлого нь аюултай гэж мэдэгджээ. Тэрээр “Хэрэв АНУ-ын эрх баригчид Тегеранд хандах хандлагаа өөрчилбөл тус улстай хэлэлцээ хийх талаар шийдвэр гаргана гэж албан ёсоор мэдэгдсэн байна. Мөн тэрээр үргэлжлүүлэн АНУ цөмийн гэрээнээс гарсан нь алдаатай алхам болсон. Вашингтоны эрх баригчид ямар нэг шалтгаангүйгээр манай улсад нь хориг арга хэмжээ авч, сүрдүүлэн, улс орны дотоод хэрэгт оролцож байна” гэжээ.

Иран улсын ерөнхийлөгчийн албан ёсны цахим хуудсанд “Өнөөдрийн байдлаар бид АНУ-ын Ерөнхийлөгчийн гаргаж буй зан авирын тал дээр ямар нэг итгэл найдвар тавихгүй байгаа.  Хэрэв АНУ-ын эрх баригчид бидэнд  хоёр орны харилцааг сэргээх чин хүсэл эрмэлзэлтэй байгаагаа харуулах юм бол бид хэлэлцээ хийх талаар шийдвэр гаргаж, таатай уур амьсгалыг бүрдүүлэх болно” гэж бичжээ.

Одоогоор Ираны ерөнхийлөгч Хасан Роухани НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73-р чуулганд оролцохоор Америкийн Нью-Йорк хотод айлчилж байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх