Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/xi-abe-meeting.jpg

Энэ сарын эхээр ОХУ-ын Владивосток хотод болсон Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр БНХАУ-ын дарга Си Жиньпин болон Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нар харилцан айлчлал хийхээр тохиролцсон бөгөөд Ш.Абэ ирэх сард БНХАУ-д айлчлахаар болжээ.

Түүний айлчлалын талаар Японы “NHK” телевиз “Ерөнхий сайд Шинзо Абэгийн БНХАУ-д удахгүй хийх айлчлалд бэлтгэхээр Японы үндэсний аюулгүй байдлын зөвлөх Шотаро Ячи мягмар гарагт Хятад улсыг зорино” гэж мэдээлжээ.

Мөн уулзалтын үеэр Японы үндэсний аюулгүй байдлын нарийн бичгийн дарга нарын газрын тэргүүн Ш.Ячи Хятадын Коммунист намын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, гадаад харилцааны асуудал эрхэлсэн өндөр албан тушаалтан Ян Жиэчитэй яриа хэлэлцээ хийхээр болжээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх