etoim.mn
photos/230767-25092018-1537840203-1765366311-230767-25092018-1537839786-1439286419-42462380_10212838941031918_1842271237447876608_n.jpg

ЮНЕСКО 2016 оноос эхлэн жил бүрийн есдүгээр сарын 28-ны өдрийг “Мэдээллийн түгээмэл хүртээмжийн олон улсын өдөр” болгон тэмдэглэхээр зарлажээ.

ЮНЕСКО-ийн Мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн үндэсний хорооны ажлын алба болох Глоб Интернэшнл төв “Мэдээллийн түгээмэл хүртээмжийн олон улсын өдөр”-ийг тохиолдуулан ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, Германы “Дойче Велле” академи, Нээлттэй нийгэм форумтай хамтран “IPDC talks: Mongolia”-г өнөөдөр зохион байгуулна. 

ЮНЕСКО-гоос санаачилсан “IPDCtalks” арга хэмжээг анх 2016 онд Парис хотноо зохион байгуулж улмаар гишүүн орнуудад зохион байгуулагдах болжээ. Энэ нь олон улсад түгээмэл хэрэглэдэг TEDx уулзалтын загвараар болдог.

Энэ жил Тогтвортой хөгжлийн үндэсний хууль тогтоомж, олон улсын гэрээний дагуу олон нийтийн мэдээлэл олж авах түгээмэл эрхийг хангах, хүний үндсэн эрх, эрх чөлөөг хамгаалах, тогтвортой хөгжлийн зорилт 16.10-г хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг олон нийтийн оролцоотой шийдвэрлэх боломжит шийдлүүдийг хэлэлцэнэ.

“IPDCtalks 2018 Монгол” дараах зорилтуудад чиглэгдэнэ:   

• Иргэдийн мэдээлэл олж авах түгээмэл эрх нь хүний суурь эрх болохыг бодлого боловсруулагчид, хэвлэл мэдээллийн байгууллага, нийт иргэдэд таниулах, 

• Ил тод, нээлттэй байх, мэдээлэл олж авах эрхийг баталгаажуулах хууль тогтоомж, эрхзүйн тогтолцоог бэхжүүлэх хүрээнд төрийн байгууллагын санаачилга, үйл ажиллагааг хөхиүлэн дэмжих, 

• Мэдээлэл олж авах түгээмэл эрхийн тухай хэвлэл мэдээлэл, харилцаа холбооны технологиор дамжуулан сурталчлах зэрэг юм.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх