Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/0ee920b586c48821big.jpg

Германы “Infratest dimap” социологийн хүрээлэнгийн явуулсан санал асуулгын дүнгээр тус улсын оршин суугчид канцлер Ангела Меркелийг улс орных нь гол бахархал гэж үздэг болох нь нотлогджээ.

Тус санал асуулгад оролцогчдын 16 хувь нь А. Меркелийг дэмжсэн байна. Мөн Германы канцлер байсан Гельмут Шмидт 11 хувийн саналаар, Вилли Брандт, Гельмут Коль нар тус бүр 6 хувийн саналаар санал асуулгын эхний тавд багтжээ.  Харин одоогийн ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер  5 дугаар байрт орсон байна.

Судалгааны дүнгээс харахад улсынхаа бахархал болсон хүмүүсээр германчууд голдуу улс төрчдийг нэрлэжээ. Түүнчлэн соёл, спортын зүтгэлтнүүдээс Германы хөл бөмбөгийн шигшээ багийн дасгалжуулагч Йоахим Лёв нэгдүгээр байрт орсон байна. Зохиолч, эрдэмтдийн дундаас Иоганн Вольфганг фон Гёте болон Альберт Эйнштейн нарыг нэрлэсэн байна.

Энэхүү судалгаанд мөн ямар компани болон маркаар хамгийн их бахархаж байгааг оролцогчдоос асуужээ. Тус санал асуулгад Daimler компани 17 хувиар тэргүүлсэн бол Volkswagen болон BMW марк удаалжээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх