etoim.mn
photos/16029_47.jpg

“Чехийн эрчим хүчний сүлжээ” байгууллагын төлөөлөгч Соня Голингерова өчигдөр орой Чехийн нутгаар дайрсан хүчтэй хар салхи тус улсын эрчим хүчний системд ноцтой хохирол учруулж 140 мянга гаруй айл өрхийг гэрэл цахилгаангүй болголоо гэж мэдэгджээ.  

Тэрээр үргэлжлүүлэн “Бид одоогоор эрчим хүчний дамжуулах шугамд нийтдээ 120 орчим осол аваар гарсныг бүртгэж аваад байна”. Чехийни төв нутаг, Пльзень, баруун чехийн Карловарын хязгаар Пардубиц, Дорнод Чех, Оломоуцын хязгаар, зүүн хойд нутаг энэ гамшигт түлхүү өртсөн. Тухайн гэмтлүүдийн саатлыг арилгахаар “Чехийн эрчим хүчний сүлжээ” байгууллагаас хэдэн зуун ажилчид гаргасан ч хүчтэй салхи, бороо ихээхэн хүндрэл учруулж байна гэжээ. Цаг агаар тогтуун болвол даваа гарагт энэ бүх гэмтийг засч дуусгах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх