etoim.mn
photos/banner_BAKU_WCh_2018-153623057-1536230573.jpg

Азербайжаны нийслэл Баку жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2018 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хотод  тав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр хуваарь ёсоор эмэгтэйчүүдийн 70, эрэгтэйчүүдийн 90 кг-ын  жингийн барилдаанууд явагдаж, медалийн эзэд тодорно.  Монголын тамирчдаас эмэгтэйчүүдийн 70 кг-д Цэнд-Аюушийн Наранжаргал, эрэгтэйчүүдийн 90 кг-д Гантулгын Алтанбагана нар барилдах гэж байна.

Ц.Наранжаргалын хувьд “B” хэсэгт багтаж, эхний тойрогт Филиппиний жүдочтой барилдахаар оноолт таарсан. Харин Г.Алтанбагана "A" хэсэгт багтаж, эхний тойрогт гоц мөргөсөн амжилт үзүүлжээ. Тэрээр хоёрдугаар тойрогт Польш-Израилийн жүдочдийн аль ялсантай нь барилдах юм байна.

Тэмцээний хэсгийн барилдаан Улаанбаатарын цагаар 14:00 цагт эхэлнэ. Харин шигшээ барилдаан 20:00 цагт эхлэх юм байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх