etoim.mn
photos/Coradia_iLint_Hydrogen_Train-1_0.jpg

Устөрөгчийн түлшээр ажилладаг хамгийн анхны галт тэргийг Германы хойд нутагт зорчигч тээвэрт ашиглаж эхэлжээ. “CoradiaiLint” гэх галт тэрэг нь Куксхафен-Букстехуде чиглэлд анхны тогтмол аяллаа хийжээ. Энэхүү галт тэрэг Доод Саксон мужийн Куксхафен, Бремерхафен, Бремерфёрде, Букстехуде гэсэн дөрвөн хотын хооронд зорчигч тээвэрлэхээр болжээ. Хүн төрөлхтөний бас нэгэн суут нээлт болсон устөрөгчийн түлшээр ажилладаг анхны галт тэргийг замд нь үдэх ёслолд Доод Саксон мужийн Эдийн засаг, тээврийн сайд Бернд Альтхусман, Францын Alstom компанийн захирал Анри Пупар-Лафарг нар оролцсон гэж хэвлэлүүд мэдээллэж байна.

Тухайн галт тэргийг Германы Зальцгиттер хотод Францын Alstom компани зохион бүтээж угсарсан гэнэ. CoradiaiLint нь цагт 140 км хурдлах ба нэг удаагийн түлш цэнэглэлтээр 1000 км зайг туулдах хүчин чадалтай. Устөрөгчийн түлшээр ажилладаг тээврийн хэрэгслүүдийн хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг нөлөө нь бага байдаг. Шинэ галт тэргийг төмөр замын цахилгаанжуулаагүй хэсгүүдэд ашиглах аж. Тиймээс доод Саксоны удирдлага цаашдаа дизель түлшээр ажилладаг мужийн бүх галт тэргийг устөрөгчийн түлшээр ажилладаг галт тэргээр солихоор төлөвлөжээ. Энэхүү санаачлагыг бодит болгохын тулд мужийн төсвөөс 81 сая евро гаргахаар болсон байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх