Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/n3648328-6637837.jpg

“Ройтерс” агентлаг Ираны өмнөд хэсгийн “Ахваз” хотод зохион байгуулагдаж байсан "Хувьсгалыг хамгаалагчид" гэх цэргийн цэргийн жагсаалын үеэр террорист халдлага болсон талаар мэдээллэж байна.

Энэхүү гэнэтийн халдлагын үеэр 25 хүн харамсалтайгаар амиа алдсан гэсэн тооцоо гарчээ. Халдлага өглөөний 09:00 цагт болсон бөгөөд парад дуусахаас 10 минутын өмнө болжээ. Одоогоор халдлагын хариуцлагыг ямар нэгэн бүлэглэл хүлээгээгүй байна гэжээ. 

Эрх баригчид дээрх халдлагын ард "АНУ-ын холбоотон Персийн булангийн орнууд бий” гэж үзэж байгаагаа мэдэгдсэн байна. Энэхүү мэдэгдлийн дараа Вашингтон тухайн мэдээллийг эрс үгүйсгэж “Иранд халдах сонирхол байхгүй” гэсэн хариу мэдэгдэл хийжээ. Харин олон нийт энэхүү халдлагыг алан хядах "Исламын улс" бүлэглэлийнхэн халдлага үйлдсэн гэж үзэж байгаа юм байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх