Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/Хакүхо-М.Даваажаргал-Хакүхо-М.Даваажаргал.jpg

Японы мэргэжлийн сумо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал Аки башёгийн 14 дэх өдөр Озэки Гойёдог давж Макүүчи буюу дээд зиндааны 1000 дахь даваагаа авч хосгүй амжилттайгаар энэ башёгийн түрүү бөхөөр тодорчээ.

Ийнхүү тэрээр Макүүчи зиндаанд 41 дэх түрүүгээ аваад зогсохгүй мөн Ёкозүна цолтой 800 даваа авсан дээд амжилтуудын эзэн болсон сумоч болж түүхэнд бичигдэхээр болжээ.

Харин манай бусад сумочид болох 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд, 72 дахь Их аварга Кисэносатод унаснаар 10 даваа, 4 унаатай болсон. Харин Сэкивакэ Ичиножёо А.Ичинноров өрсөлдөгчөө давснаар 7 даваа, 7 унаатай болж маргааш давбал 50 хувийн амжилтаа тогтоож чадна. Мөн Гүржийн бөх Точиношин өрсөлдөгч Абэг давснаар 8 даваатай 50 хувийн амжилтаа хийж, Озэки цолоо хадгалж чаджээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх