Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/Super-Junior-Kyuhyun (1).jpg

Солонгосын алдарт хөвгүүдийн хамтлаг болох Super junior-ийн гишүүд эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхээр ээлж дарааллан эр цэргийн алба хааж байгаа билээ. Сарын өмнө хамтлагийн гишүүн Рёо Ук цэргээс халагдаж хамтлаг дахин шинэ уран бүтээлээ гаргахаар болсноо өөрсдийн  албан ёсны хуудсуудаараа дамжуулан фэнүүддээ мэдээллэж байсан. Одоогоор хамтлагийн гоцлол дуучин Чо Гю Хён сайн дураараа эр цэргийн алба хааж байгаа юм. Тэрээр саяхан чөлөөгөөр түр гарахдаа хамтлагийнхаа зарим гишүүдтэй уулзаж тэдэнд шинээр гаргах гэж байгаа мини альбомны ажилд нь амжилт хүсчээ.

Тэдний уулзалтын тухай болон хамт авхуулсан зургаа  хамтлагийн гишүүн Хи Чол өөрийн  "Instagram"-даа оруулсан байна. Тэрээр “Бид бол жинхэнэ найзууд.  Бид бие биенийгээ түшиж бас өөрсдийнхөө мөрөөдлийг хамтдаа биелүүлж яваа хөвгүүд. Бид бол нэг бүхэл. Бид нэг цул” гэсэн утга бүхий сэтгэгдэл бичсэн нь тэдний фэнүүдэд ихээр таалагдаж байгаа бөгөөд ирэх сард гарах “One more time” цомгийг тэсэн ядан хүлээж байгаагаа илэрхийлцгээжээ.

Хамтлагаасаа хамгийн сүүлд алба хааж байгаа хамтлагийн гишүүн  Чо Гю Хён ирэх оны 5-р сард цэргээс халагдна. Түүнийг цэргээс халагдахаар интертаймэнт хэд хэдэн оронд хийгдэхээр төлөвлөсөн ч  түр хойшлуулаад байсан аялан тоглотуудыг хийж дуусгаад шинээр уран бүтээлүүдийг ар араас нь хийх төлөвлөгөөтэй байгаа тухайгаа өөрсдийн сайтдаа нийтэлжээ.

 

 

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх