etoim.mn
photos/BBNuAgq.jpg

Ирэх сарын таванд Бельги улсад зохион байгуулагдах “Bonhams”-ийн дуудлага худалдаагаар домогт боксчин Мухаммед Алигийн эзэмшилд байсан 1970 оны “Rolls-Royce” брэндийн “Silver Shadow” загварын автомашиныг оруулахаар болжээ. Мөн энэхүү дуудлага худалдаагаар боксчины автомашин 47-70 мянган ам.долларт хүрэх урьдчилсан тооцоо гарсныг зохион байгуулагчид танилцуулсан юм.  Анх “Rolls-Royce” брэнд “HJ Mulliner”-тэй хамтарч “Silver Shadow” автомашиныг 272 ширхэг үйлдвэрлэж байсан түүхтэй. Тухайн үедээ л компанийнхаа хамгийн үнэтэй, хамгийн өндөр үзүүлэлттэй автомашинаар нэрлэгдэж байсан юм. 

Silver Shadow” автомашиныг түлхүү гар аргаар үйлдвэрлэсэн гэдгээрээ ихээхэн онцлог бөгөөд модон хавтан, өндөр чанарын “Connelly” арьс, “Wilton” хивс зэрэг тансаг эдлэлүүдээр чимэглэжээ. 

Мухаммед Али энэхүү автомашиныг 1970 онд 16 мянган ам.доллараар худалдан авч байсан байна. Али тухайн жилээ гурван жил завсарласны дараа боксын тэмцээнд орох эрхээ эргээд сэргээлгэж байжээ.

 

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх