Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/64886eb0bc9949558b254712846733ff.jpg

Сөүл хотын захиргаанаас 2022 он хүртэл хуванцар бүтээгдхүүний /аяга, соруул, гялгар уут/хэрэглээг 50 хүртлэх хувиар багасгах зорилт тавьжээ. Энэ ажлын хүрээнд эхний элжинд хүн ам ихээр цуглардаг бэйсболын талбай, оршуулгын газар, Ханганы цэцэрлэгт хүрээлэн зэрэг олон нийтийн газруудад нэг удаагийн  хуванцар бүтээгдхүүний хэрэглээг хязгаарласан байна. Хотын захиргаанаас өөрсдийн ажлыг иргэдэд эерэгээр хүргэх үүднээс өнгөрсөн 19-ны өдөр "Нэг удаагийн хуванцар бүтээгдхүүний хэрэглээгүй Сөүлийн хотын нэгдсэн төлөвлөгөөг" зарлажээ. 

   Орон сууцнуудын хувьд  гялгар уут ялгаж хаях тогтолцоог нэвтрүүлж байгаа бол зочид буудал, кино театр зэрэг нэг удаагийн хуванцар бүтээгдхүүний хэрэглээ өндөр байгууллагуудтай тусгай  гэрээ байгуулан ажиллахаар болсон байна.  Харин иргэдийн байгууллагуудын хувьд хуванцар аяга, соруул, гялгар уут зэрэг бүтээгдхүүнийг эхний ээлжинд хэрэглэхгүй байх хөдөлгөөнийг эхлүүлжээ.

  Түүнчлэн савх, аяга таваг, пластик ширээ гэх мэт нэг удаагийн хэрэглээ өндөртэй оршуулгын газрын соёлыг сайжруулахын тулд ирэх жилээс улсын  Бураэ эмнэлэг болон Сөүлийн эмнэлгийн үйлчилгээний газар гэсэн 2 газрыг нэг удаагийн бүтээгдхүүн хэрэглэдэггүй оршуулгын ёслол үйлддэг газар болгохоор ажиллаж эхэлсэн талаар хэвлэлүүдээр мэдээллэж байна. Цаашлаад энэхүү төслийг 2020 он хүртэл нийт улсын эмнэлгийн хэмжээнд , 2021 он хүртэл хувийн эмнэлгийн хэмжээнд өргөтгөхөөр төлөвлөсөн ажээ.

 

 

 

 

 

Таалагдахгүй байна

6
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Amar

[202.9.43.48]

2018-09-23 14:02:55

Zov shuu dee, khavdar duildekhee boliloo..?! Demjij baina. Mongolchuud modon ayaga tavgaa khereglej surakhsan...