Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/58d377dc-ea78-4b4c-82b5-2f330a036415-snow.jpg

Энэ сарын 24-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 26-нд нутгийн хойд хэсгээр, 26-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас орно гэж Ус, цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлж байна.

Салхи 24-нд Алтайн салбар уулсаар, 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар секундэд 14-16 метр, 26-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч, цасан болон шороон шуурга шуурна. 25-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 26-нд ихэнх нутгаар сэрүүсэх тул нийт ард иргэд, ААН, байгууллага, малчид, тариаланчлыг цаг агаарын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, ажлаа зөв зохион байгуулахыг ХХААХҮЯ, Ургацын комиссоос зөвлөж байна.

Улсын хэмжээн дэх ургац хураалтын талаар мэдээлэхэд есдүгээр сарын 21-ний буюу өчигдрийн байдлаар 22.1 мянган га-г ангилан хадаж, нийтдээ 34.7 мянган га-гаас 54.2 мянган тонн үр тариа, 7.7 мянган га-гаас 103.3 мянган тонн төмс, 4.4 мянган га-гаас 52.7 мянган тонн хүнсний ногоо тус тус хураан авчээ. Одоогоор үр тарианы хураалт 10.2 хувь, төмс, хүнсний ногооны хураалт 54-60 хувьтай явагдаж байгаа бөгөөд ургац хураалт дунджаар 35 хувьтай байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх