Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/gettyimages-502378602_0.jpg

Хятадын  “Global Times” сонинд Хятадын эрх баригчид Сирийн эрх баригчдад соёлын өвийн объектуудыг сэргээхэд нь тусламж үзүүлэхээр болсон талаар мэдээлжээ. Энэ нь Хятадын төрийн “Гугун” музей болон Сирийн соёлын яам түүхийн ховор нандин өв соёлыг хадгалан авч үлдэх тухай санамж бичигт гарын үсэг зурсантай холбоотойгоор хийгдэж байгаа юм байна.  

Тухайн хэлэлцээрт дэлхийн эртний соёл иргэншлийн объектуудыг хамгаалах асуудлын талаар Хятадад болсон чуулга уулзалтын үеэр гарын үсэг зуржээ. Хэлэлцээрт тусгагдсаны дагуу Хятад улс дайны үеэр эвдэрч сүйдсэн соёлын дурсгалт өвүүдийг сэргээхэд шаардлагатай материал, тоног төхөөрөмжийг Сирийн талд өгөхөөр болжээ.

Одоогоор соёлын өвийн объектуудыг сэргээх ажилд хамтран ажиллах газруудын нэгээр Алепо хотыг сонгосон байна. Тэнд нутаг дэвсгэрийн 60 хувьд нь барилга байгууламж гэмтэж сүйдсэн бол соёлын дурсгалт зүйлийн 30 хувь нь бүрэн устсан гэж ЮНЕСКО мэдээлжээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх