etoim.mn
photos/download (2).jpg

Өнгөрсөн пүрэв гарагт Танзанийн Виктория нуурт олон зуун хүн тээвэрлэж явсан “MV Nyerere” усан онгоц осолдож, 40 гаруй хүн амиа алдсан. Тэгвэл энэ тоо баасан гарагийн оройны байдлаар 86 болж өссөн талаар  “BBC” мэдээллэсэн байна.

Мванза мужийн комиссар Жон Монгелла бид усанд онгоцонд 400 гаруй хүн зорчиж явсан гэж таамаглаж байгаа ч тасалбар түгээгч амиа алдсан болохоор яг хичнээн хүн байсныг тогтоож чадахгүй байна. Одоогоор 86 хүний цогцосыг гаргаж,  37 хүнийг аварсан хэдий ч тэдний биеийн байдал үнэхээр хүнд байна гэжээ.

Өмнө нь Танзанд 2012 онд Энэтхэгийн далайн Занзибар арлыг зорин явж байсан дүүрэн хүнтэй завь осолдож 145 хүн амь үрэгдэж байсан бол 2017 онд Занзибар арлын эргийн ойролцоо усан онгоцны томоохон осол гарч, 200 гаруй хүн амиа алдаж байсан юм байна. Мөн 1996 онд Виктория нуурт “MV Bukoba” усан онгоц осолдож 800 гаруй хүн амь насаа алдаж байжээ. Энэ нь сүүлийн зууны хугацаанд гарсан усан онгоцны хамгийн том ослуудын нэгт  зүй ёсоор тооцогддог юм байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх