etoim.mn
photos/no-smoking-1024x614.jpg

Англи улсад  тамхи татдаг насанд хүрэгчдийн хувь огцом буурч байгаатай холбогдуулан 2030 он гэхэд “Тамхины утаагүй Улс” болох төлөвлөгөө гаргажээ. Тус улсын Эрүүл мэндийн яамнаас гаргасан нэгэн судалгаанаас үзэхэд өнгөрсөн жилийн байдлаар Англид тамхи татдаг насанд хүрэгчдийн тоо 14 хувь хүртэл буурсан гэсэн тоон үзүүлэлт гарчээ.  Энэ нь өнгөрсөн 7 жилийнхтэй харьцуулахад 5 хувиар буурсан үзүүлэлт бөгөөд 2014 оны сүүл гэхэд 1 сая орчим хүн, өнгөрсөн жил  400 мянга гаруйн хүн тамхинаас гарсан гэсэн судалгаа гарсан байна. Ийнхүү  Англи улс нь Европийн улс дундаас тамхины утаа бага  Шведийн дараа орох 2 дахь  улс болох тухай  мэдээллэжээ.

Түүнчлэн тамхины утаагүй улс гэдэг нь тамхины утааны хэмжээ нь 5 хүртэл хувьтай  байвал тамхины утаагүй улс гэж нэрлэдэг аж.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх