Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/p1cjpnv7c2vv61hj5uv512d94om3.jpg

Ираны гадаад хэргийн сайд Мохаммад Жавад Зариф “Твиттер” хуудсаараа дамжуулан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампд: АНУ,  Ойрхи Дорнод болон олон улсын энх тайван, аюулгүй байдалд аюул занал учруулж байна гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

Мөн тэрээр үргэлжлүүлэн “Д.Трампын засаглал бусад улсаас давуу гэсэн мэдрэмжээр холбоотнуудтайгаа олон улс дахь нөхцөл байдлыг тогтворгүйжүүлж байна” тиймээс хэвийн улс шиг байхыг АНУ-д уриалсан байна.

Өнгөрсөн 5 дугаар сард Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой олон талын хэлэлцээр болох Үйл ажиллагааны бүх талыг хамарсан хамтарсан төлөвлөгөөнөөс АНУ-ыг гаргаж байгаагаа ерөнхийлөгч Дональд Трамп зарлаж байсан. Үүнтэй холбоотойгоор хориг арга хэмжээнийхээ эхний хэсгийг өнгөрсөн 8 дугаар сарын 7-нд сэргээж байсан юм.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх