Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/5ba4ac281da18.jpeg

Энэ сарын эхээр Японд хүчтэй газар хөдлөлт босон билээ. Газар хөдлөлтөөс болж  Японы Хоккайдо арлын оршин суугчдад мэдээ хүргэх зорилгоор тус арал дээр сонин түгээгч дроныг өнгөрөгч баасан гарагт туршиж үзсэн байна. Уг  туршилтаар байгалийн гамшигт үзэгдэлд нэрвэгдэж, олон зам болон гүүр сүйдсэн Асахикава хотод явуулсан бөгөөд 10 ширхэг “Хоккайдо Шимбум” сонин тээсэн дроныг 200 орчим метрийн өндөрт хөөргөжээ.

Тухайн үед “Хоккайдо Шимбум” сонины Саппоро хот дахь хүргэлтийн төвийн дарга Такума Банно “Бид сонингоо түгээх боломжтой болсондоо баяртай байна” гэж мэдэгджээ. Анх хүргэлтийн дрон турших хүсэлтийг өнгөрсөн тавдугаар сард буюу газар хөдлөлт болохоос өмнө дээрх туршилтыг явуулсан багийн гишүүн санал болгож байсан байна.  Энэхүү “Сонин хүргэлтийн ажлыг ирээдүйд бүрэн автомат болгох боломжтой” гэж уг багийнхан үзэж байгаагаа илэрхийлсэн юм.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх