etoim.mn
photos/download (1).jpg

ХХААХҮЯ-ны мэдээллэсэнээр өнөөдрийн байдлаар нийт  22,1 мянган га-г ангилан хадаж, нийтдээ 34,7 мянган га-гаас 54,2 мянган тонн үр тариа, 7,7 мянган га-гаас 103,3 мянган тонн төмс, 4,4 мянган га-гаас 52,7 мянган тонн хүнсний ногоо тус тус хураан авснаар үр тарианы хураалт 10,2 хувь, төмс, хүнсний ногооны хураалт 54-60 хувьтай явагдаж байна.

Энэ сарын 24-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 26-нд нутгийн хойд хэсгээр, 26-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи 24-нд Алтайн салбар уулсаар, 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар секундэд 14-16 метр, 26-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч, цасан болон шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар өдөртөө дулаарч, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндий, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 11-16 хэм, Алтайн өвөр говь, Их нуруудын хотгор, говийн бүсийн нутгийн баруун хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 10-25 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 15-20 хэм дулаан байна. 25-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 26-нд ихэнх нутгаар сэрүүсэх тул нийт ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, малчид, тариаланчид та бүхэн цаг агаарын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, ажлаа зөв зохион байгуулахыг хүсч байна. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх