etoim.mn
photos/hodolmoriin-baatar-Sumiya.jpg

2018 оны  Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн хуваариараар эмэгтэйчүүдийн 57, эрэгтэйчүүдийн 73 кг-ын жингийн барилдаанууд явагдаж, медалийн эзэд тодорно. Өнөөдөр манай тамирчдаас эмэгтэйчүүдийн 57 кг-д Монгол Улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, олимпийн мөнгө, ДАШТ-ий алт, хүрэл медальт Д.Сумъяа, залуу тамирчин Л.Энхрийлэн нар барилдна. Тэмцээний “А” хэсгийг тэргүүлэн барилдах Д.Сумъяа эхний тойрогт гоц мөргөх бол хоёрдугаар тойрогт Серби-Испанийн тамирчдийн аль ялсантай нь хүч барилдах юм байна. МУГТамирчин Д.Сумъяа Түүний хувьд Бакуд дэлхийн аварга цолоо хамгаалах зорилготой байгаа юм.

Түүнчлэн энэ жинд өрсөлдөх Л.Энхрийлэн эхний шатанд гоц мөргөж, дараагийн тойрогт Узбекистан-БНСУ-ын  жүдочдийн ялсантай нь барилдах юм байна. Харин эрэгтэйчүүдийн 73 кг-д МУГТ, ОУХМ Г.Одбаяр, залуу тамирчин Ц.Цогтбаатар нар тус тус зодоглоно. Г.Одбаяр "B" хэсгийг тэргүүлэн барилдах бөгөөд эхний тойрогт гоц мөргөсөн байна. Тэрээр хоёрдугаар тойрогт Герман-Бельгийн тамирчдийн ялсантай барилдана. Ц.Цогтбаатар мөн эхний тойрогт гоц мөргөж, дараагийн шатанд Итали-Узбекистаны жүдочдийн ялсантай нь хүч үзэхээр болжээ.   Хэсгийн барилдаанууд Улаанбаатарын цагаар 14:00 цагт эхлэх бол, шигшээ барилдаанууд 20:00 цагт эхэлнэ. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх