etoim.mn
photos/download.jpg

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаанаас Дэлгэрхаан сумын Засаг даргын тамгын газар, Хэрлэнбаян-Улаан тосгоны Захирагчийн ажлын албатай хамтран 2018 оны  9-р сарын 3-6-ны өдрүүдэд тус тосгоны аймаг дундын отрын бүс нутгийн бэлчээр ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллажээ.

Тухайн хяналт шалгалтын явцад тус аймаг дундын отрын бүс нутагт зөвшөөрөлгүйгээр мал оруулсан Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 12 малчин өрх, Дэлгэрхаан сумын 10 малчин, Багануур дүүргийн найман малчин, Улаанбаатар хот, Төв, Хөвсгөл аймгийн тус бүр нэг, нэг малчин өрхөд отрын бүс нутгийг чөлөөлөх талаар албан мэдэгдэл хүргүүлсэн байна.

Мөн цаашид отрын бүс нутаг дахь бэлчээрийн ашиглалт, хамгаалалтыг сайжруулахад чиглэсэн хяналт шалгалтын ажлыг тогтмол хийж, зөрчил гаргасан иргэдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага ногдуулан ажиллах юм байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх