etoim.mn
photos/Chv7xSyUkAE5Z5_.jpg

Малчид, тариаланчид, хадланчдын анхааралд:

Өнөө шөнө зүүн аймгуудын нутгаар, маргааш өдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр нойтон цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.

2018 оны есдүгээр сарын 22-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР:  Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутаг, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир болон Завхан голын эхээр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 1-6 градус, өдөртөө 19-24 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 15-20 градус дулаан байна. ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Хэнтэйн уулархаг нутгаар бага зэргийн хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 5-10 градус, бусад нутгаар 0-5 градус хүйтэн, өдөртөө нутгийн баруун хэсгээр 11-16 градус, зүүн хэсгээр 6-11 градус дулаан байна. ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан,  өдөртөө 8-13 градус дулаан байна. ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:  Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 9-14 метр. Шөнөдөө 4-6 градус хүйтэн,  өдөртөө 10-12 градус дулаан байна. ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:  Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дундговийн нутгаар 4 градус хүйтнээс 1 градус дулаан, бусад нутгаар 0-5 градус,  өдөртөө бүх нутгаар 12-17 градус дулаан байна. УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө үүлэрхэг, өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 2-4 градус хүйтэн, өдөртөө 6-8 градус дулаан байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх