etoim.mn
photos/596ebb82dbac419072017095306.jpg

Манай дэлхий дээр амьдарч байсан хамгийн том махчдын нэг Тиранозавр рэкс хэмээх үлэг гүрвэл бидний төсөөлж байдаг шиг хурдан амьтан биш гэсэн дүгнэлтийг Манчестерийн их сургуулийн судлаачид гаргажээ.

“Юрийн галавын цэцэрлэг“ кинон дээр үзүүлдэгчлэн машинтай хүмүүсийн араас элдэх чадваргүй амьтан байсан гэнэ. Ер нь Тиранозаврын гүйх чадварын талаар судлаачид олон жил маргаж байгаа юм. Өмнөх тооцооллоор аварга махчин гүрвэл нь цагт 72.5 км орчим хурдалдаг байсан гэж үзэж байв.

 

Тэгвэл Мягмар гарагт “Peer J” сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны тайланд 7 тонн жинтэй махчны анатомын компьютер загварыг гаргаж, нарийвчлан тооцоолоход хэрвээ ийм хурдаар гүйвэл уг амьтны яс нь биеэ даахгүй хугарахаар гарсан байна.

Шинээр тооцоолоход Тиранозаврын гаргаж чадах дээд хурд нь секундэд 7.7 метр буюу цагт 27 км хурдлахаар байжээ. Харьцуулбал манай гарагийн хамгийн хурдан хүн Усайн Болт 100 метрийн зайд цагт 43 км хурдалдаг юм.

Тиранозавртай ойролцоо хэмжээтэй Гиганотозавр, Мапузавр, Акрокантозавр зэрэг бусад гүрвэлүүд бүр гүйж ч чаддаггүй байсан гэж судлаачид мөн дүгнэжээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх