etoim.mn
photos/5ba4996dd1c65.jpg

ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, Япон улсын Отани их сургууль хамтран зохион байгуулж буй “Дэлхийн өв соёл:Их Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийн судалгаа, хадгалалт хамгаалалт” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Үндэсний номын санд зохион байгуулж байна. 

Хуралд ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын өвийн жагсаалтад 2015 онд бүртгэгдсэн Их Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг дахь түүх, археологи, соёлын өв, хэл шинжлэл, угсаатны зүйн судалга болон хадгалалт хамгаалалтын менежментийн талаар Монгол, ОХУ, Япон, БНХАУ-ын 30 гаруй судлаач илтгэл хэлэлцүүлж байна.

ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал С.Чулуун “Бурхан Халдун Монголын эрдэмтдийн судалгаанд” сэдэвт илтгэл тавив.

Түүний илтгэлд "Бурхан Халдун хэмээх газрын нэрийг тусгайлан судалсан нь ховор хэдий ч монголын судлаачдын бүтээл нь ихэнхдээ үгийн гарал, утга талаас нь судалсан бөгөөд харин уг нэрийн үүсэх болсон шалтгаан, тухайн үеийн нөхцөл байдал, хүн ардын оюуны орон зайн төсөөлөл, хандах хадлага талаас нь судалсан нь бага байгаа нь уг судалгааг гүнзгийрүүлэн угсаа-хэл шинжлэл, түүх, нийгэм-соёлын хүн судлалын үүднээс шинэ онол, арга зүйн үндэслэлийг удирдлага болгон судлах шаардлагатайг харуулж байна. Бурхан Халдун болон түүний түүний ойр орчмын газар усны болон түүхэн үйл явдалтай холбоотой домог нэлээд байдаг боловч бидэнд олдсон баримтаас үзэхэд эдгээрийг тэмдэглэн олны хүртээл болгон хэвлүүлснээс бус ямар нэгэн түүх, хэл шинжлэл, угсаатны судлалын судалгаа хийгээгүй байна. Өөрөөр хэлбэл, аливаа түүхэн домгуудын түүхэн үндсийг түүхийн эх сурвалж баримтаар баримтжуулж, түүхэн зүйн үүднээс судлах шаардлагатай” гэв. 

"Байгаль соёлын өвийг хамгаалах сан” ТББ-ын тэргүүн Н.Уртнасан ярихдаа, “Бурхан Халдун уулыг ЮНЕСКО-гийн дэлхийн соёлын өвийн жагсаалтад бүртгүүлснээр хүн төрөлхтний хамтын өв болсон ариун дагшин газар нутгийн дэлхий дахины хосгүй гайхамшигт үнэ цэнийг хадгалж, хамгаалж монголын төдийгүй хүн төрөлхтний хойч үед өвлөн уламжилж үлдээх үүргийг Монголын Засгийн газар, ард түмэн хүлээсэн. Тиймээс үүргийн дагуу хамгаалалтын захиргаа байгуулах, соёлын өвийг судалж бүртгэлжүүлж сан байгуулах, жуулчдын ая тухтай аялах орчин бүрдүүлэх, уулын үнэ цэнийг олон түмэнд сурталчлах шаардлагатай. Бурхан Халдун уулын ойр орчмоор иргэд хог новш тарих, олон машин явж газар, хөрсийг нь гэмтээх асуудал ихээр гарч байна. Тиймээс бүх нийтээрээ хамтарч цэгцлэх цаг болсон” гэв.

Эх сурвалж: Монцамэ.мн 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх