Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/48actorig-1537460556-1537460557-144128-1839830763.jpg

Украины 17 настай жүдочин Дарья Белодед Азербайжаны Баку хотноо болсон Жүдогийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 48 кг-ийн жинд түрүүлж алтан медаль хүртлээ.

Аваргын төлөөх барилдаанд Белодед Японы тамирчин Фүна Тонакиг иппон оноогоор ялсан байна. Дарья Белодед жүдогийн түүхэн дэх хамгийн залуу аварга болжээ. Түүнээс гадна Украины эмэгтэй жүдочдын хувьд анхны  алтан медаль болж байна. 

2017 онд  Белодед Варшавт болсон Европын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, Тунист болсон жүдогийн тэмцээнд Гранпри хүртсэн билээ.

Эмэгтэйчүүдийн 48 кг жинд:

Алтан медаль: Дарья Белодид /Украин/

Мөнгө медаль: Фүна Тонаки /Япон/

Хүрэл медаль: Паула Парето /Аргентин/, Г.Отгонцэцэг /Казахстан/

Ингээд Жүдо бөхийн шинэхэн дэлхийн аварга  Украины 17 настай жүдочин Дарья Белодедийн Инстаграмын зургаас сонирхуулья: 

Эх сурвалж: gogo.mn 

 

 

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх