Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/abe8c74fdbdb4e37original.jpg

Малчид, тариаланчид, хадланчдын анхааралд: Өнөө шөнө зүүн аймгуудын нутгаар, маргааш өдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр нойтон цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.

2018 оны 09 дүгээр сарын 21-ний 20 цагаас 09 дүгээр сарын 22-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутаг, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир болон Завхан голын эхээр шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 15-20 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Хэнтэйн уулархаг нутгаар бага зэргийн хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 5-10 хэм, бусад нутгаар 0-5 хэм хүйтэн, өдөртөө нутгийн баруун хэсгээр 11-16 хэм, зүүн хэсгээр 6-11 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан,  өдөртөө 8-13 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 9-14 метр. Шөнөдөө 4-6 хэм хүйтэн,  өдөртөө 10-12 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дундговийн нутгаар 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, бусад нутгаар 0-5 хэм,  өдөртөө бүх нутгаар 12-17 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө үүлэрхэг, өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 2-4 хэм хүйтэн, өдөртөө 6-8 хэм дулаан байна.

2018 оны 09 дүгээр сарын 23-наас 09 дүгээр сарын 27-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

24-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 26-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи 24-нд Алтайн салбар уулсаар, 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар  секундэд 14-16 метр, 26-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч цасан  болон  шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар өдөртөө дулаарч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндий, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 11-16 хэм, Алтайн өвөр говь, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 15-20 хэм дулаан байна. 25-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 26-нд ихэнх нутгаар сэрүүснэ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх