etoim.mn
photos/e49f4d_waste_in_africa_x974.jpg

Хотжилт, орчны бохирдол эрчимжсэний үр дүнд 2050 онд дэлхийн хог хаягдлын хэмжээ 70 хувиар өснө гэж Дэлхийн банкнаас өчигдөр гаргасан тайланд анхааруулжээ.

Хэдийгээр улс орнууд хог хаягдлыг цуглуулах, ангилах, дахин боловсруулах чиглэлд амжилт олох ч тухайн үед нийт хогны гуравны нэг нь ил задгай, боловсруулалтгүй хаягдсаар байхыг тооцоолсон байна.

Ирээдүйд Өмнөд Ази, Сахарын өмнөд хэсгийн Африкт хамгийн их хогны асуудал үүсэх ажээ.

“2050 он гэхэд Өмнөд Азийн хогны хэмжээ хоёр дахин, Сахарын өмнөд хэсгийн Африкт гурав дахин нэмэгдэх тул эдгээр бүс нутгуудад анхаарал хандуулах шаардлагатай” гэж уг тайланг боловсруулсан багийн ахлагч, Дэлхийн Банкны хот төлөвлөлтийн мэргэжилтэн Силпа Казар тайлбарласан байна.

Өндөр орлоготой орнууд дэлхийн хүн амын 16 хувийг эзэлдэг ч хог хаягдлын гуравны нэгийг үйлдвэрлэж байгаа юм. Боловсруулалтгүй ил задгай хаягдах хогны 90 хувь нь ядуу буурай хөгжилтэй орнуудад оногдож байна.

Өмнөд Азийн бүс нутагт хүн ам ихтэй Энэтхэг, Пакистан, Бангладеш улсууд багтаж байгаа юм. Сахарын өмнөд хэсгийн Африкт мөн 100-аас дээш сая хүн амтай Нигери, Ардчилсан Конго зэрэг улсууд багтаж байна.

Хог хаягдлыг газрын хөрсөнд булалгүй, дахин дахин боловсруулж хэрэглэдэг болох нь хүн төрөлхтний эцсийн зорилго юм гэдгийг Дэлхийн банк анхааруулжээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх