Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/Н.Разак.jpg

Өнгөрсөн Лхагва гарагт Малайзийн Авлигатай тэмцэх хорооноос ерөнхий сайд асан Нажиб Разакийг эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр дахин баривчилсан тухай мэдээллээ.

Н.Разак Малайзийн Ерөнхий сайдын албыг 9 жил хашсан бөгөөд авлигатай холбоотой хэд хэдэн хэрэгт буруутгадаад байгаа юм. Түүнийг 2.6 тэрбум рингит буюу 625 сая ам.долларыг хувийн данс руугаа шилжүүлсэн байсныг Авлигатай тэмцэх хорооны ажилтнууд олж тогтоож байжээ. Мөн ерөнхий сайд Н.Разакыг засгийн газрын сангаас хувьдаа мөнгө шамшигдуулсан хэрэгт сэжиглэж байгаа юм.

Харин Н.Разак дээрх бүх хэргийг үгүйсгэж байгаа бол одоогийн ерөнхий сайд Махатир Мохамад хэрэв энэ хэргийг илрүүлж чадвал авлигыг үндсээр нь устгахад ихээхэн хувь нэмэр оруулах учраас сайтар шалгахыг Авлигатай тэмцэх хорооноос хүссэн байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх