etoim.mn
photos/Венесуэлийн ерөнхийлөгч.jpg

Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро саяхан гадаад орнуудад зээл тусламж хүсэхээр Хятадад айлчлаад буцах замдаа Истанбулд түр саатжээ. Түр саатсан үедээ  Туркийн Истанбулд “Salt Bae” нэрээр алдаршсан тогооч Нусрет Гокчегийн ресторанд зоог барьжээ. Тухайн рестораны хоол $70-$275-ын үнэтэй байдаг гэнэ.

Ээх оронд нь олон сая иргэн нь өлсгөлөнгийн байдалд байгаа улсын ерөнхийлөгч үнэтэй стейк зооглож, сигар татаж байгааг харуулсан дүрс бичлэг сошиал сүлжээнд таржээ.

Тухайн бичлэгт нь Гокче түүнд өөрийн гараар мах зүсэн өгч, Мадуро “Энэ бол амьдралд нэг тохиох боломж” гэж ярьж байгаа нь бичигдсэн байна. Түүний энэ бичлэгийг үзсэн хүмүүс ихээхэн шүүмжилж Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро таагүй сэтгэгдлүүдээр  булуулж байна.

Хамгийн сүүлд хийгдсэн судалгаагаар “Венесуэльчуудын 87 хувь нь ядуурлын түвшинд амьдарч байна. Сүүлийн  нэг жилийн хугацаанд хүн амынх нь 72.7 хувь хоол хүнс олдохгүй байгаагийн улмаас жингээ хассан байна” гэсэн дүгнэлт гарчээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх