Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/87_tn.jpg

Украйн улсын Авлигатай тэмцэх үндэсний товчоо тус улсын Аюулгүй байдлын албаны дарга Павло Демчинаг хууль бусаар хөрөнгөжсөн байж болзошгүй хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм байна.

Мөрдөгчдийн үзэж буйгаар, тэр 2015 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд хангалттай бус хэмжээний орлоготой байсан мөртлөө 134 мянган ам.долларын үнэтэй хөрөнгө худалдан авч, гэр бүлийн гишүүдийнхээ нэр дээр бүртгүүлсэн байна. Гэвч тэр уг хөрөнгийг хэрхэн яаж худалдан авснаа нотлох баримтаар тайлбарлаж чадахгүй байгаа гэнэ. Тиймээс, түүнийг авлигын гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэмээн шалгаж байгаа ажээ.

Мөн тэдний мэдээлснээр, Демчина 2015 оны 4 дүгээр сараас эхлэн 229 мянган ам.долларын зарлага гаргаж, тухайлбал, автомашин, газар, байр орон сууц худалдан авчээ. Түүний 2016 оны 12-р сард мэдүүлсэн мэдүүлэгт автомашин худалдсанаас олсон болон бусад орлого 93 мянган ам.доллар байжээ. Мөн түүний орлого 1999 оноос 2015 он хүртэлх хугацаанд нийт 100 мянган ам.долларын орлого байсан бөгөөд түүний зарлага 173 мянган ам.долларыг давж байжээ. 2015 оны 4 дүгээр сарын байдлаар тэр өөрөө болон түүний гэр бүлийн гишүүд тийм их хэмжээний зарлага гаргах санхүүгийн чадвар байхгүй байсан гэдгийг мөрдөгчид нотолж байгаа юм байна.

Саяхан Авлигатай тэмцэх үндэсний товчоо ийм төрлийн асуудлаар Украйн улсын Дэд бүтцийн сайдыг буруутгаж байсан юм. Мөн Хууль зүйн сайдыг хөрөнгө, орлогын мэдүүлгээ худал мэдүүлсэнд буруутган, дүүргийн шүүхээр үнэн зөв мэдээлэл гаргаж өгөхийг шаардуулж байжээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх