Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/орос израйл.jpg

Өнгөрсөн даваа гарагт Сирийн эргийн ойролцоо Оросын цэргийн Ил-20 нисэх онгоц буудуулж унасан тухай олон улсын мэдээллийн агентлагууд мэдээллэж байсан. Тухайн үед Израйлийн агаарын довтолгооны эсрэг хариу цохилт өгч байсан Сирийн арми уг онгоцыг санамсаргүй оносон гэсэн таамаглал байсан юм.

Уг хэргийн дараа Израйль улсын засгийн газар өөрийн хэрэгжүүлсэн агаарын ажиллагааны мэдээллийг ОХУ-ын талд өгч ослын шалтгааныг тодорхойлоход туслах саналыг тавьж байсан билээ.

Харин тухайн саналыг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин хүлээж авсныг Кремлийн хэвлэлийн алба өчигдөр албан ёсоор мэдээлжээ.

Оросын цэргийн Ил-20 нисэх онгоцонд 15 алба хаагч зорчиж байсан юм. Онгоц  унагасны дараа ОХУ-ын батлан хамгаалах яам Израйлийн талыг буруутгасан мэдэгдэл хийсэн бол Путин үүнийг “санамсаргүй алдаа” гэж зөөлрүүлж байсан.

Путин хэдийгээр илтээр хэн нэгнийг шууд буруутгахаас зайлсхийж байгаа ч Сири дэх Оросын цэргийн алба хаагчид, өмч хөрөнгийг хамгаалах нэмэлт арга хэмжээ авахаа амалжээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх