Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/51c6f53c70235c5808e3082d86f0a58a75b471b6.jpg

БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн Ын, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нарын дээд түвшний гуравдахь уулзалт 2018 оны 9 дүгээр сарын 18-19-нд Пёньян хотод амжилттай зохион байгуулагдсанд Монгол Улсын Засгийн газар баяр хүргэж байна.

Уулзалтын дүнд гаргасан Пёньяны тунхаглал нь Өмнөд, Умард Солонгосын хооронд итгэлцлийг бэхжүүлж хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд болон Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулж, бат бэх энх тайвныг тогтооход чиглэсэн яриа хэлэлцээг урагшлуулахад ач холбогдолтой боллоо хэмээн Монгол Улсын Засгийн газар өндрөөр үнэлж байна.

ГХЯ-НЫ ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧ

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх