Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/a4daa8_two_koreans_x974.jpg

Хойд Солонгосын нийслэл Пёньян хотод хэлэлцээр хийж байгаа хоёр Солонгосын удирдагч нар Пэктү уулын оргилд гарах сонирхолтой тохиролцоо хийжээ. Энэхүү саналыг Ким Жон Ун гаргасан гэнэтийн байдлаар гаргасан бөгөөд Мүүн Жэ Ин дуртайяа хүлээн авчээ. Ийнхүү тэд  маргааш Солонгосын хойгийн хамгийн өндөр оргилыг зорихоор болсон тухай Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн ордноос мэдээлжээ.

Пэктү уул нь Хятад-Хойд Солонгосын хил дээр оршдог далайн төвшнөөс дээш 2,744 метр өндөрт өргөгдсөн галт уул юм. Энэхүү уул болон түүний тогоонд тогтсон нуурыг нийт Солонгос түмний ариун шүтээн гэж боддог гэнэ.

Ким Жон Ун, Мүүн Жэ Ин нар өнөөдөр Пёньяны Энхийн гэрээ хэмээх бичиг баримтыг баталж, Солонгосын хойгт энх тайван байдал тогтоох үйл явцыг түргэсгэхээр болжээ.

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх