etoim.mn
photos/5a62b6b77273920012018112543.jpg

Охид, бүсгүйчүүдийн өдөр тутам хэрэглэдэг үсний индүү нь үсэнд химийн болон бүтцийн өөрчлөлт үүсгэж, гэмтээдэг болохыг мэдэх болов уу. Үсийг буржийлгах, шулуун болгоход хэрэглэдэг индүүний нөлөөгөөр үсэнд өндөр температурын үйлчлэлийн гэмтэл үүсдэг байна. Энэ үед үсэнд тэнхлэгийн дагуу болон цацраг хэлбэрийн урагдал, үлээсэн бөмбөлөг гэх мэт бүтцийн өөрчлөлт үүсдэг. Эдгээр өөрчлөлт хуурай үснээс илүүтэй чийгтэй үсийг индүүдэх үед үүсдэг.

Учир нь чийгтэй үс хөөж хавагнасан байх бөгөөд гэнэтийн хэт халууны үйлчлэлээр усны молекулууд буцлан уурших явцад үсний бүтэц гэмтдэг байна. Халуун гадаргуу дээр ус дусахад ямар үйлдэл болдгийг та нэг санаад үзээрэй. 

Эдгээр үйлдлүүд давтагдах тусам үс барзгар болж, хивэнд орохдоо муу, өнгөө алдан бүрсийж амархан хугарамтгай болдог. Индүү нь 410 градус хүртэл маш их халдаг. Тиймээс үсний индүүгээ сонгохдоо түүнд температур тохируулагчтай байхаар сонго. Учир нь хүн бүрийн үсний онцлогоос хамааран халаалт нь өөр байх хэрэгтэй. Гэхдээ бага температур нь үсэнд муу нөлөө үзүүлдэг гэдгийг санах хэрэгтэй. 

Хэрхэн сэргийлэх вэ?

1. Үсний индүүг өдөр бүр хэрэглэхээс зайлсхийх.

2. Үсийг чийгтэй үед индүүдэхгүй байх. Үсийг хуурай эсвэл бүрэн хатсан үед индүү хэрэглэх нь дээрх өөрчлөлтийг багасгана.

3. Үсийг индүүдэхээс өмнө хэт халалтыг багасгадаг зориулалтын шүршигч, кремийг түрхэх.

4. Чанартай индүү хэрэглэх. Зарим хямд үнэтэй бүтээгдэхүүн хийгдсэн материалаас хамаарч жигд бус халах, эсвэл хэт халах зэрэг сөрөг нөлөөтэй.

5. Үсний индүүг автомат тохируулга эсвэл хамгийн өндөр температурт тохируулан хэрэглэхгүй байх. Үсний төрөлдөө тааруулан аль болох хамгийн бага дээр тохируулан хэрэглэх.

Эцэст нь үсэнд гарах дээрх өөрчлөлтүүд бүтцийн хувьд сэргэж хэвийн болох боломжгүй эргэшгүй өөрчлөлтүүд юм. Иймд үсэнд хэт халууны үйлчилгээ үзүүлэх үйлдлээс зайлсхийх нь эрүүл, гялалзсан үстэй байх нэг үндэс юм.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх