etoim.mn
photos/b52d13595ba88c4agreat.jpg

Саяхнаас амеркийн хэвлэлүүдээр дуучин Шакираг сүүлийн үед нөхөртэйгөө үл ойлголцох болсон бөгөөд одоогоор тусдаа байгаа гэх мэтээр бичих болсон. Мөн тэрээр олон нийтийн арга хэмжээнд ганцаараа оролцох болсон нь түүнийг сэрдэх бас нэгэн шалтгаан болоод байсан юм. Тухайн үед дуучин бүсгүй ямар нэг тайлбар өгөлгүй чимээгүйхэн байжээ.

Гэтэл түүний талаарх цуу яриа газар аваад байсан учир дуучин бүсгүй энэ бүх ярианд цэг тавихын тулд өөрийн нөхөр Жерар Пикетэйгээ авахуулсан зургаа цахим хуудсандаа байршуулсан байна. Тухайн зурган дээр хосууд их л халуун дотно харагдаж байсан бөгөөд үүгээрээ тэр өөрсдийнхөө амьдралыг хэвийн байгаагаа харуулсан юм. Уран бүтээлийн хувьд дуучин Шакира шинэ цомгийнхоо уран бүтээлийг танилцуулахаар аялан тоглолтоор их явж байгаа болохоор гэр бүлдээ зарцуулах цаг бага байгаа юм байна.

 

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх